Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотоос мэдээлж байна
Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидонтой хүрэл медалийн төлөө барилдаж, ялснаар Монголын баг тамирчдын хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа.
Түүнээс барилдааны дараа манай сэтгүүлч ярилцлага авахад "Энэ медалийг авсандаа миний сэтгэл дүүрэн байна. Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ, ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багш, та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл үүгээр зогсохгүй. Миний оргил хаана байгааг би өөрөө тогтоохыг хүсэж байна.
Токиод ирэхдээ би өөрийнхөө биеийг 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна, олимпын аварга болно гэсэн зорилготой ирсэн.
Надад тусалж дэмжсэн бүх хүмүүс, анхны багш Ц.Шийрэв багшдаа, төрүүлж өсгөсөн ээждээ, аавдаа, хайртай ханьдаа, бүгдэд нь дахин баярлалаа.
Нэрийг нь дурьдах ёстой маш олон хүн миний ард байгаа. Маш их баярлалаа. Би чадсандаа баяртай байна" гэлээ.
ОУХМ Ц.ЦОГТБААТАРЫН ТОКИОГИЙН ТАТАМИ ДЭЭРХ ТОРГОН АГШНУУД
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Сэтгэгдэл ( 5 )