Саид Моллаи АЛТАН МЕДАЛИЙН төлөө барилдах боллоо

2021 оны 07 сарын 27

Өнөөдөр Токио хотын Budokan ордонд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Саид Моллаи D хэсэгт орсон. Манай бөх эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж, барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон яллаа. Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевийг нэмэлт цагт вазаригаар ялсан.

Хэсгийн аваргын төлөө 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн од Тато Григалашвилиг иппон ялж, хэсэгтээ тэргүүлсэн.

Ийнхүү хагас шигшээд С хэсэгт тэргүүлсэн Австрийн гүрж бөх Шамиль Борчашвилитай барилдсан юм. Ялбал алтан медалийн төлөө, ялагдвал хүрэл медалийн барилдаанд шилжих хариуцлагатай барилдаан. Шамиль Израилын Муги Сакиг давсан.

Хоёр бөх 2021 онд хоёр тааран барилдаж, тус бүр нэг ялцгаасан. ДАШТ-д Саид ялж, Мастерс тэмцээнд Шамиль илүүрхжээ.

Саид барилдааны эхнээс л илт илүүрхсээр вазари авлаа. Уг нь бараг л иппон байсан ч шүүгч вазари л өгсөн юм. Харин дараа нь шүүгч иппон өгснөөр Саид Монгол улсад доод тал нь олимпын мөнгөн медаль авчрах боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.119) 2021 оны 07 сарын 27

Ах нь дуудээ Алтан медаль авахын ероол тавьж Байна, Санаснаар болог

1  |  0
zochin(66.181.161.60) 2021 оны 07 сарын 27

Khvch nemie orooj uukhailay alt uukhai uukhai uukhai

0  |  0
zochin(49.98.168.6) 2021 оны 07 сарын 27

alt avnaa amjilt

0  |  0
Erka(66.181.161.86) 2021 оны 07 сарын 27

Alt alt uuhai uuhai

1  |  0
Top