Токио-2020 олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын бөх Саид Моллаи Монголын сэтгүүлчдэд ярилцлага өглөө.
Моллаи “Энэ медалиа нэгдүгээрт Иранд байгаа гэр бүлдээ зориулж байна. Тэдэнтэйгээ хоёр жил уулзаагүй. Хоёрт, Монголын ард түмэнд зориулж байна” гэв.
Тэрбээр мөн “Би Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Х.Баттулга Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна. 2018 оноос хойш маш олон зүйл тохиосон. Харамсалтай нь би эх орноо алдсан. Гэхдээ би эргэж ирсэндээ, мөнгөн медаль авсандаа баяртай байна.
Би сүүлийн хоёр жил тасралтгүй хичээж хөдөлмөрлөсөн. Зоригтой хүмүүс нэг л амьдардаг, зоригтой хүмүүс хүссэндээ хүрдэг. Би өөрийн зорилго, мөрөөдлийнхөө төлөө явсан.
Би Монгол Улсад шинэ амьдралыг эхлүүлсэн. Би маш мундаг тамирчидтай нэг баг болсондоо баяртай байна. Би сайхан найзуудтай болсон. Монголын ард түмэнд энэ медалиа зориулж байна. Монголын ард түмэн маш сайхан, халуун сэтгэлтэй ард түмэн” гэлээ.
Та хагас финалд ялаад юу илэрхийлсэн үйлдэл хийсэн бэ гэсэн асуултад Моллаи “Олимпын медаль бага зүйл биш. Би баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм" гээд "Баярлалаа, Монгол” гэж монголоор хэллээ.
Сэтгэгдэл ( 17 )
Хурцаа чамд ажил гарлаадаа
mgl ard tumeng bayrluulsand bayrlaa zorlogdoo unench mundag hun bna huv hunii taldaa ger bulteigee uulzaj chadahguin ugeer taibarlaj chadahguich zorlogdoo unench zand talarhaj bayrlaa
Манай монголчууд ядарсан, зовсон хүмүүст тусалдаг сайхан сэтгэлтэй ард түмэн. Монголын жү-догийн холбооны амжилт Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай яалт ч үгүй холбоотой, баяр хүргэе
АХШ бичигчийн сэтгэгдлийг уншаад элэг хөших нь ээ кккккк
БАЯР ХҮРГЭЕ Саид Моллаей
Хурцыг явуулж гэр бүлийг нь хулгайлая
Баяр хvргэе амжилт хvсье.Сайн барилдлаа.
Баярлалаа
Мундаг юмаа. Баяр хүргэе!
женко одоо улс төрөөс хол бж спорт хөгжүүлээд явсн дээр 24 оны олимп 22оны дэлхн аварга ойрхон бна даа улс төрд орж жонхуу хор хутгаж ард түмнг талцуулж хагалган бутаргах ажлаа мөн ч сайн хийсэн дээ хөгийн хорчин
БАЯР ХҮРГЭЕ Саид Моллаей
Баярлалаа, бид танд мэхийн ёслоё. Баярлалаа...
Х.Баттулгад улс төр нийлэмжгүй тэр хүний зан төлөвт тохирохгүй. Харин спорт хөгжүүлэхэд бол №1
Тагнуулынхан очоод гэр бүлийг нь мөнгөтэй юутай нь хулгайлаад ирээч. сураагүй юм биш.
Шууд Монгол руу аьч болно
Эдний гэр бүлийг Түрк рүү гаргчуул тэндээс нь Монголын элчингийнхэн тосож аваад цагаан хуудас өгөөд Туркиш айрт суулгаал болчих гээд байхын
Манай Баттулга ерөнхийлөгч ч мундаг хүн шүү.Даан ч ганцаардлаа