Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооны элчийн хувиар Токиогийн олимпын жүдо бөхийн 81 кг-ийн жингийн медальтнуудад шагнал гардуулсан билээ.
Х.Баттулга жүдогийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд алтан медалийн эзэн болсон Японы бөх Таканори Нагасэ, мөнгөн медалийн эзэн Монгол Улсын бөх Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн Австрийн Шамиль Борчашвили, Бельгийн Маттиас Кассе нарт медалийг нь гардуулсан юм.
Иргэншлээ сольж, Монгол Улсын иргэн болсон иран залуу Саид Моллаи "Бүдокан" ордонд Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг мандуулж, монгол хүн шагнал гардуулсан нь олимпын бас нэгэн содон агшин байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнд Монгол Улсын иргэншил олгож байсан билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Ene har mertei hulgaichiig yakh gez yavuulsan ve heregten shuu dee
Ширээний теннисний Европын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бүх орнуудын тамирчид хятад хүмүүс байдаг.\nМаш сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог.\nБаян тарган том улс гүрнүүд сайхан юмаа. Мундаг тамирчдыг мөнгөөр цохиж аваад улсынхаа нэрийг мандуулчих юмаа.\n
Монгол улсын ерөнхийлөгч хамгийн сайхан эр хүн шиг нүнжигтэйхэн харагдаж байна супер
Монгол улсын ерөнхийлөгч хамгийн сайхан эр хүн шиг нүнжигтэйхэн харагдаж байна супер
Бтпиджакаа тааруулаа
Болж бнаа.
bugd engej midal avdag udur udahgui irne hun bur onogdson songson mergejeldee tuuchtai shamtrahgui bol husel muruudul bieldeg.g harlaa daraag.n bolomj zunduu bga
Goy bn