Олимпын наадамд оролцох АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчнаас коронавируст халдвар илэрсний дараа Австралийн шигшээ багийнхан тусгаарлалтад оржээ.
Өнөөдөр өглөө АНУ-ын тулгууртай харайгч Сем Кендрикс “КОВИД-19” халдвартай болох нь тогтоогдсон байна. Үүнээс Австралийн шигшээ багийн гурван тамирчин ойрын хавьтал болжээ. Ойрын хавьтлын гурван тамирчинг хоёр цаг тусгаарласны дараа орой дахин шинжилгээ авч халдвар авсан эсэхийг нь шийдэх юм. Ойрын хавьтал болсон гурван тамирчин вакцины бүрэн тунд хамрагдсан, олимпын тосгонд ирснээс хойш өдөр бүр авч буй PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан тамирчид байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн олимпын хорооноос хөнгөн атлетикийн багийн 41 тамирчин, 13 албаны төлөөлөгчийг хөнгөн атлетикийн тоглолт эхлэхээс өмнө тусгаарлахаар болжээ. Тусгаарлана гэдэг нь бусад орын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхгүй байх, олимпын хотхоноос гаргахгүй байхыг элж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл ( 0 )