БНСУ-ын тамирчныг онигор нүдтэй гэж доромжилсон тайлбарлагч халагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Олимпын наадмын ширээний теннисний төрлийг шууд дамжуулж байсан Грекийн телевизийн тайлбарлагч Димостенис Кармирис БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа.

Болсон явдлын дараа “ERT” албан ёсны мэдэгдэл гаргаж, хүлцэл өчжээ. Тухайн тоглолтод Грекийн теннисч Панагиотис Жионис, БНСУ-ын теннисч Жён Ён Суктэй учраа тааран тоголж байжээ. Тоглолт 4-3 онооны харьцаагаар БНСУ-ын тамирчны ялалтаар өндөрлөсөн юм.

Тайлбарынхаа явцад алдаа гаргасан тайлбарлагчийг ажилд авахгүй гэдгээ Грекийн гурван суваг албан ёсоор илэрхийлээд байна. Тэмцээнийг тайлбарлаж байсан Димостенис Кармирис “ERT” сувгийн өдрийн болон оройн мэдээг хөтлөхөөс гадна, өглөөний хөтөлбөрийг хөтөлдөг байжээ.
 


Эх сурвалж:Unilad

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.76) 2021 оны 08 сарын 02

Хөөх тайлбарлагч өөрөө телескоп шиг нүдтэйн байнашд

0  |  0
Зочин (192.82.74.25) 2021 оны 08 сарын 02

Манай тв нэвтрүүлэг тайлбарлагч хятадын алтан медалийн төлөө тоглолтыг шүүж байхдаа нэг тамирчинг нь эрэгтэй хүн шиг гээд бас тэр хөдөлж байгаа нь яг эрэгтэй хүн шиг гээд байсан тэр нөхөр халагдаарай.

0  |  3
зочин-2(64.119.23.31) 2021 оны 07 сарын 31

Манайд ч гэсэн дээр дооргүй харилцааны соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Ялангуяа УИХ-ын гишүүд өөрсдөө олон түмэндээ үлгэрлэх шаардлагатай. Бие биенээ хулгайч луйварчдаар нь дуудаад л... Энэ нь УИХ-д луйварчид сууцгааж байгаа гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энэ талаар юу ч дуугардаггүй болохоор үнэн байх нь гэж ойлгогддог.

2  |  0
З(147.161.193.101) 2021 оны 07 сарын 31

Манайхан тэр Хятадын тамирчдыг улс орон даяараа доромжлоод байсан.Жоохон ёс зүйтэй баймаар юм манайхан ч гэсэн

3  |  1
рррр(66.181.161.84) 2021 оны 08 сарын 01

зөнөг өвгөн гохь нь ээ

2  |  0
Top