Японы угсаа залгамжлах ханхүү Фүмихито эзэн хаан Нарүхитогийн оронд Токио-2020 олимпын хаалтын ёслолын ажиллагаанд оролцохоор болжээ.
Эзэн хааны дүү Фүмихито наймдугаар сарын 8-нд Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох 32 дахь зуны Олимпын наадмын хаалтын ажиллагаанд оролцоно гэж мэдэгдэлд дурджээ. Тус ёслолын арга хэмжээ мөн л үзэгчгүй болох юм.
Японы эзэн хаан Нарүхито Олимпын хартийн дагуу Токио-2020 олимпын нээлтийн ажиллагаанд оролцож, спортын их наадмыг албан ёсоор нээж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )