“Токио-2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн хэсгийн ээлжит тоглолтод Чех-АНУ-ын шигшээ учраа таарч, АНУ-ын ялалтаар өндөрлөсөн юм.
Уг тоглолтод Бруклин Нетс багийн тоглогч Кевин Дюрант 23 оноо авч, найман удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүллээ. Тэрбээр олимпын гурван наадамд оролцохдоо 354 оноо авч, өмнөх рекордыг эзэмшдэг байсан Кармело Энтонигийн 336 оноог эвдсэн байна.
Энэ удаагийн олимпын наадмын хэсгийн эхний тоглолтод Францын багт 79-62 онооны харьцаагаар хожигдож олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм.
АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг 2004 онд алтан медалиа Аргентины шигшээд алсанаас хойш гурван олимп дараалан түрүүлсэн бахдам амжилттай байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 0 )