Владимир Путин туялзуур сэлэмчдэдээ баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

“Токио-2020” олимпын наадмын туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Францын багийг буулган авч, аварга болсон Ольга Никитина, Софиа Великая, Софиа Позднякова нарт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин утсаар баяр хүргэжээ.

Тэд аваргын төлөөх шигшээ тулаанд 45-41 онооны харьцаагаар ялалт байгуулсан юм. Ялангуяа Ольга Никитина, Софиа Великая нар үнэхээр сайн тулалдан багаа ялалтад хөтөлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ “Аваргын төлөө гайхалтай тулаан гаргасан та бүхэнд болон дагаслжуулагчдад чин сэтгэлийн баяр хүргэж байна. Та бүхэн бэлтгэлээ сайн базаасны ачаар ийнхүү төгс гүйцэтгэлтэйгээр аварга болцгоолоо. Амжилтад хүрэхэд чанд хатуу байдал, үр дүнд хүрэхийн тулд хичээдэг зан чанар нь Орос хүмүүст үлгэр дуурайл боллоо” гэсэн байна.

Софиа Позднякова энэ олимпод одтой байж ганцаарчилсан төрөлд мөн алтан медаль хүртсэн юм. Түүний аав Станислав Поздняков нь туялзуур сэлэмний төрлөөр олимпод дөрөв, дэлхийд 10 удаа түрүүлж байсан туршлагатай тамирчин ажээ. Тэрбээр  одоо ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Эх сурвалж: RT

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top