Г.Бадрах: Э.Цэндбаатарын тоглолтод шүүлтийн нэг бус асуудал байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

Олимпын боксын төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Э.Цэндбаатарын тулааны шүүлт олны бухимдлыг төрүүллээ.

Монголын баг шүүлтийг шударга бус гэж үзэн, ЭСЭРГҮҮЦЭЛ гаргаад байна. Маргаантай гэж үзэж буй шүүлттэй холбоотойгоор Монголын боксын холбооны ЕНБД, Олимпын зэрэглэлийн шүүгч Г.Бадрахтай ярилцаж, холбооны байр суурийг тодрууллаа.

-Энэ тоглолтын шүүлт дээр гомдол гаргах боломжтой юу?

-Тоглолт маш ширүүн, өрсөлдөөнтэй болсон. Э.Цэндбаатар нэгдүгээр үед таван шүүгчийн саналаар ялсан. Хоёрдугаар үе дээр гурван шүүгчийн саналаар ялсан. Гэтэл гуравдугаар үе дээр Кубын шүүгч 8 оноо өгч, тоглолтыг эргүүллээ. Би өөрөө олимпын зэрэглэлийн шүүгч. Шүүгчийн хувьд дүгнэхэд, ийм юм байж болохгүй. Үүн дээр олимпын наадамд оролцож байгаа МҮОХ-ны удирдлагууд гомдол гаргасан. Би сая тэдэнтэй холбогдлоо.

Миний хувьд дараагийн даваанд Кубын тамирчинтай тоглох учраас тамирчныхаа замыг засаж, албаар 8 оноо өгч, тоглолтыг эргүүлсэн гэж харж байна. Хоёрдугаарт, ОХУ-ын тамирчин тоглож байхад ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын шүүгч нарыг тавьж байгаа нь их сонин байна. Оросоор ярьдаг Казахстан, Литва улсын шүүгч нарыг энэ тоглолтод тавих нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Шүүгч нарыг томилдог хүн нь үүн дээрээ анхаарал тавиагүйгээс болж ийм зүйл боллоо гэж бодож байна. Бас гуравдугаар раундын төгсгөлд манай тамирчныг тоолсон. Тоолохоор цохилт байгаагүй. Маш харамсалтай байна. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Баттүшиг нартай сая утсаар холбогдлоо. Олимпын зохион байгуулах хорооныхонтой уулзаад явж байна гэж байна. Миний хувьд энэ тоглолтын шүүлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

-Манай улсын гаргасан гомдлыг хүлээж авбал цаашаа ямар үйл явц үргэлжлэх вэ?

-Олон улсын боксын холбооны дүрмээр 3:2 гэсэн харьцаатайгаар ялалт байгуулсан тохиолдолд ялалтыг хүлээж, эргүүлэх тохиолдол байдаг. Ийм зүйл гардаг. Өнөөдрийн тоглолт 3:2-оор төгссөн. Хэрвээ 4:1, 5:0-оор төгссөн бол ялалтыг эргүүлэх боломж байхгүй.

Манай үзэгчид ч гэсэн харсан байх. Э.Цэндбаатарын маань хувьд жин их хассан, жаахан ядарсан байдал ажиглагдсан. Гэхдээ оноог нь тоолоод харахад Э.Цэндбаатар үнэхээр илүү тоглолтыг үзүүлж чадсан шүү дээ.

-Олимпын зэрэглэлийн шүүгчийн тань хувьд танаас тодруулахад, ямар тохиолдолд шүүгч 8 оноо өгдөг вэ. 8 оноо бол боксын хувьд бага оноонд тооцогддог...

-8 оноог илт муу тоглож байгаа тамирчинд өгдөг. Энгийн үгээр хэлвэл бокс огт мэдэхгүй хүн ч хараад ялж байгаа тамирчныг нь мэдэхээр, ойлгохоор тоглолтод өгдөг. Гэтэл шүүгч санаатайгаар дараагийн даваанд гарах өөрийнхөө тамирчинд тал засаж, 8 оноо өглөө гэж би ойлгож байна. 
 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.86.11) 2021 оны 08 сарын 04

Дараагийн тоглогч Куба энэ тэр огт падгүй хэрэг. Бокст шүүлтийн луйвар хэзээнээс байсан. Куба шүүгчид хахтал нь мөнгө цутгасан байгаа. Бадрах тэгээд хэлчихвэл 1-д Кубыг гүтгэсэн, 2-т шүүгчид хахууль авдагийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Боксыг олимпоос хас. Мэргэжлийн холбоод нь хөгжүүлнэ биз.

2  |  0
Зочин(103.26.193.92) 2021 оны 08 сарын 03

Аргаа барахдаа Цэндбаатарын тоглолтыг шүүсэн кубын шүүгчийг корона тусаасай гэж хараамаар л байна шүү.Өөрийнх нь тамирчинг ялна гэж айж л дээ. Хүүхэд хорлочихлоо.

1  |  0
Зочин(202.9.40.100) 2021 оны 08 сарын 02

Монголын тамирчин сануулга өгсөөр байтал хориотой газар удаад дараа цохих зэргээр өрсөлдөгчөө үл хүндэтгэж, бохир тоглолт хийсэн гэсэн тайлбар өгсөн байна даа

0  |  0
Уншигч(66.181.166.134) 2021 оны 08 сарын 02

ОЛигтой хөөфөлдөж чадах болов уу??? Ул орны нэр хүндийг асуудал шүү!!!! Монголчуудын бүр илтээр дээрэлхэж байна шүү!!!

0  |  0
Cuba(103.57.94.128) 2021 оны 08 сарын 02

1-r ued manai hun iluurhsen. 2-r ued tentsuuhen baisan. 3 -r ued balbuulj ugsunduu

0  |  0
Зоч(66.181.176.71) 2021 оны 08 сарын 02

Босохгүй цохиогүй бол бокс луйвар багаа .цэнд их ядарсан цохилт хүчгүй муу бсан.ер нь бол хувьдаа бол сайн тоглосон.зодоон хар тамхинд оролцсон хүн хол явдаггүй .эхлээд хариуцлагаа сайжируула.жингээ холоос барьж чадаагүй хариуцлагатай холбоотой багш нь муу бнаа

2  |  1
Zochin(211.36.139.32) 2021 оны 08 сарын 02

tooluulah onoond hamaagui sh dee

0  |  0
нэр(192.82.86.206) 2021 оны 08 сарын 02

сонирхогчийн бокс байнага л шүүлтийн асуудалтай байдаг. бүх олимпоор ийм байсан. энэ асуудлаар зөвхөн монголын тамирчид хохирдог юм биш өөр олон орны тамирчид шүүлтээс болж хохирч байсан. шүүлтийн асуудлаас болоод олон тамирчид мэргэжилийн бокст орсон

1  |  0
Шшш(150.129.143.123) 2021 оны 08 сарын 02

Токиогийн олимп з/б-гаа хороонд л хандвал тэд шударга АЙБА бол луйварчид ш дээ

1  |  0
иргэн(139.5.217.124) 2021 оны 08 сарын 03

олимп хүртэл ийм байхаар манай ман ынхан аргагүй л юм байна

2  |  0
Эгэл(103.57.94.172) 2021 оны 08 сарын 03

Кубын шүүгч луйварт дуртай хүн байна.Сонирхогчдын Боксыг олимпоос хасах цаг нь болсон байнга булхай

2  |  1
Иргэн(192.82.89.88) 2021 оны 08 сарын 02

Кубын боксчин тоглоход оросын тамирчин хамаагүй амар гэдэг нь харагдаж байна.Илт луйвар..3 р үед оноо хасахын тулд албаар тоолсон...Энэ бол дэлхийн нүдэн дээр хийсэн булхай.

0  |  0
zochin(122.201.23.84) 2021 оны 08 сарын 02

Оросын тамирчин 3-р үе дээр гэнэт сэргээд ирсэн, допинг хэрэглэсэн байх магадлал тун өндөр!!!

0  |  0
erdee(50.125.250.108) 2021 оны 08 сарын 02

badrah chi shuugcheeree l yvahgui darga boloh gj daldaganasnii chin gor n ene medev vv!hohino

1  |  0
Orchuulagchtai yu?(43.251.94.182) 2021 оны 08 сарын 03

Devjeeneesee buuhguugeer eserguutsel uzuulj dahin shuuj onoo uguhiig shaardah baij de! Tamirchif orchulagchtqi yavdag uu?\nEsvel sogtuu ganhuu met n tanilaaraa oron toog n bulaatsan u

1  |  0
Зочин(192.82.91.7) 2021 оны 08 сарын 01

Боксын шүүгч шүүлтын арга техник нь үнэхээр хоцрогджээ. Манай үндэсний бөх хүртэл компютроор хянаж үздэг болсон шүү. МҮОХ санал тавьж шинэчлэх цаг нь болжээ. 21 р зуун гараад хорин нэгэн жил өнгөрчээ.

0  |  0
Jj(98.204.176.20) 2021 оны 08 сарын 02

Sad zargaldah heregtei

1  |  0
Эрдэнэ(103.57.94.247) 2021 оны 08 сарын 02

3 үедээ манарчихсан байсан аргаггүй ялагдсан

0  |  3
Knock out bolson bar(174.241.173.61) 2021 оны 08 сарын 02

Tooluulchikhaar barag shuud yalagdana biz dee tooluulna gedeg chini tsever knock out sh dee barag

1  |  1
БАТТҮШИГ(139.5.217.189) 2021 оны 08 сарын 02

Баттүшиг нь хэл устай юм байна. Сайн заргалд

2  |  1
Сөнөсөн дэлхий(139.5.217.189) 2021 оны 08 сарын 03

Бүх улс газар авилгад идэгдсэн. Корона энийг нь мэдээд гарч ирсэн байлтай.

1  |  0
Top