Олимпын наадмын дугуйн BMX бартаат замын төрөлд 2016 онд түрүүлж, алтан хүртсэн Коннор Фильдс уралдааны үеэр унаж, тархиндаа хүнд гэмтэл авчээ.
Тархины хүнд гэмтлээс гадна хавирга, уушги нь гэмтсэн байна.
Олимпын наадамд гурван удаа оролцож, нэг удаа түрүүлсэн тэрбээр яг одоо эрчимт эмчилгээний тасагт байна. Гэхдээ хурдан эдгэрэх магадлалтай гэж эмч нарын зүгээс мэдэгджээ. Чухам хэдий хэр хугацааны дараа эргэн бэлгэлдээ гарах нь тодорхойгүй байна.
Түүнийг гэмтсэнд АНУ-ын олимпын хорооноос харамсаж буйгаа илэрхийлж, хурдан эдгэрэхийг хүсжээ. Тархи нь хүнд гэмтсэн учраас одоогоор ярьж чадахгүй байгаа аж. Хүнд гэмтсэн учраас цус шимэгдүүлэх эмчилгээ хийж байгаа аж. Өдгөө 28 настай тэрбээр 2011 онд Пан Америкийн наадамд түрүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )