Тэмцээнийхээ дундуур малгай нэхэж буй ОЛИМПЫН АВАРГА

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Их Британийн нэрт усанд шумбагч, энэ олимпоос уран хөдөлгөөнт шумбалтын төрөлд алтан медаль хүртээд буй Том Дейли тэмцээнийхээ дундуур юм нэхэж байгаа нь олны анхааралд өртлөө.

Тэрбээр сайн усанд сэлэгчээс гадна сайн нэхмэлчин юм байна. Цамц, ороолт, хөнжил зэргийг нэхэж, гэрийнхэндээ дурсгадаг ажээ.

“Юм нэхэж байхдаа амарсан мэт болдог. Уралдааны дундуур юм нэхэх нь их гоё. Их Британи, Японы төрийн далбааг тэмцээнийхээ дундуур нэхлээ. Тэмцээндээ төвлөрөхийн тулд ямар нэг зүйл нэхэх нь амжилтад нөлөөлдөг гэж боддог. Бага байхад найзууд маань шоолдог байлаа. Гэхдээ нэгэнт дуртай болохоор энэ хоббигоо хаяж чадаагүй” гэж Олимпын аварга Том Дейли ярьжээ.

Их Британийн усанд шумбагч Том Дейли олимпын аварга, хошой хүрэл медальтай бөгөөд дэлхийн гурав, Европын таван удаагийн аварга, Их Британийн олимпын найдвар болсон тамирчин юм.
 


Эх сурвалж: ESPN

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.47.28) 2021 оны 08 сарын 06

Ijil xvisten

0  |  2
3456(202.131.235.74) 2021 оны 08 сарын 06

ёстой хөөрхөн. сэтгэл зүй зөв тогтвортой байна гэсэн үг\n

1  |  1
иргэн(202.9.46.238) 2021 оны 08 сарын 06

мундаг байна шүү, муухан сэтгэлзүйчтэй ажилласан дорвол ингэж анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгадаг байх нь ямар мундаг юм бэ? бас их энгийн байгаа нь сайхан юм аа

1  |  0
ган(202.21.124.131) 2021 оны 08 сарын 06

сэтгэл зүйн төвлөрөл \n

3  |  0
Зочин(202.126.89.98) 2021 оны 08 сарын 06

Хийцгүйрч байхаар маш том төвлөрөл юм байна даа

3  |  0
Z(202.9.46.40) 2021 оны 08 сарын 06

Маш гоё тайвшрал

4  |  0
Зочин(121.45.115.146) 2021 оны 08 сарын 06

Сэтгэл санаагаа төвлөрүүлэж бна.

4  |  0
Top