ЧӨЛӨӨТ БӨХ: Х.Болортуяа Тайбе Мустафад ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. Манай бөх Х.Болортуяа Энэтхэгийн Сонам Снамтай барилдахаар учраа таарсан.

Х.Болортуяа эхлээд 2 оноо алдсан ч хоёрдугаар үеийн төсгөлд хөлд ороод ард нь гарч 2 оноо авч, тэнцүүллээ. Сүүлд авсан оноогоор манай бөх ийнхүү дараагийн шатанд шалгарлаа.

Дараагийн шатанд 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга. Европын наадмын хүрэл медальт Болгарын Тайбе Мустафа Юсеинтэй барилдлаа.

Барилдаан эхлээд л манай бөх хөлдөө алдаж, 2 оноо алдсан. Болгар бөх шахаж эргүүлсээр 10:0 оноогоор цэвэр яллаа.













Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top