Германы дасгалжуулагч тамирчдаараа сармагчны хөдөлгөөн судлуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

“Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтан, олимпын гэр бүлд гишүүнээр элссэн спорт авиралтын төрлийн Германы багийн дасгалжуулагч тамирчдаараа сармагчны хөдөлгөөн судлуулжээ.

Олимпын циклийн туршид багийнхаа тамирчдыг Кёльн хотын амьтны хүрээлэнд аваачин сармагчны хөдөлгөөнийг ажиглан, бэлтгэл дээрээ турших даалгавар өгч байсан аж. “Хамгийн ойрын төрлөөсөө сурах зүйл их бий. Тэд модонд хэрхэн авирч, гар болон хөлнийхөө тэнцвэрийг хэрхэн хадгалж байгааг ажиглах нь чухал. Тэгж байж олимпын шинэ төрөлд амжилт гаргана. Энэ бол маш зөв алхам гэж би бодож байгаа” гэж Германы спорт авиралтын багийн дасгалжуулагч Удо Нойманн ярьжээ.

Тэд зөвхөн Кёльн хотын амьтны хүрээлэнд очоод зогссонгүй, Суматра арал дээрх хүрээлэнд очин сармагчны хөдөлгөөн судалсан байна. Түүгээр ч зогсохгүй Калгари хотын их сургуульд очиж сармагчны биеийн бүтэц, хөдөлгөөн зэргийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй тэмдэглэжээ. Ийнхүү бэлтгэл дээр олимпын сонгон шалгаруулалт зохион байгуулж тэнцсэнийг нь олимпын наадамд илгээсэн байна.

Энэ удаагийн олимпын наадмын спорт авиралтын төрөлд Словени болон Японы авирагчид чансаагаараа тэргүүлж, медалийн таамаглалд яригдаж байгаа юм.

Эх сурвалж: Wired

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2021 оны 08 сарын 03

Көлн

0  |  0
Top