Токиогийн олимпын хүндийг өргөлтийн 87 кг-д хүч сорьсон Гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ыг өргөж, дөрөвдүгээр байрт бичигдсэн.
Амаржаад дөрөвхөн сартай байхдаа бэлтгэл сургуулилтаа эхлүүлж, олимпын эрхийн тэмцээнд оролцож эхэлсэн манай тамирчин олимпын өмнө шилбэндээ гэмтэл авсан байсан талаар түүний талаар нөхөр Б.Золжаргал сошиал хуудаснаа бичжээ.
Тэрбээр “Ханьдаа болон хүндийн өргөлтийн баг хамт олонд баяр хүргэе. 2024 он биднийх байх болно. Шалтаглаж байгаа юм биш л дээ, гэхдээ хугархай шилбэтэй дэндүү сайн оролцлоо. Чамаараа бахархаад ханашгүй нь, хурдхан хүрээд ир, сайхан аялъя” хэмээсэн байв.
М.Анхцэцэг огцом өргөлтөд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон юм. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөж, гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болсон.
М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөд эхлээд 142 кг-ыг амжилттай өргөж, дараагийн өргөлтдөө 145 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсноор хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан юм. Тэрбээр тэмцээний дараа “Дөрвөн жилийн өмнө 18 настайдаа олимпод оролцож байсан Анхцэцэг, одоо байгаа Анхцэцэг хоёр тэс өөр. Би 3 жилийн өмнө ээж болсон. Цаашид хичээж, олимпын алтан медаль хүртэж, ард түмэндээ бэлэг барина” гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 16 )
Yalagdsan bolgon n gemtel berteltei, hun amitan nas baraad setgel sanaa muu baisan geh yum. Tegvel uhsenee hiij olimpod yavsan yum. Eruul hun yavuulj bolno sh dee. Hund n bish ulsad n erh ogdog shuu dee.
yaagaad hugarhai hun oruulj baigaam be,uur zunduu eruul hun baihad chini,
Анхдагчийн нэг Анхцэцэгтээ амжилт хүсье, цаашид улам хичээгээрэй
Sport gedeg chine tiim amar buidan deer xewtej baigaad olimpiin erxee awchixdag ym bish ene shvvmjleed baigaa xvmvvs bolimoor ym setgel zvin daramj vzvvlchix ymaa ooriin tolgoi deerx buxlaa xarchixaad bi minii xvvxed ene xvmvvs shig bj chadax uu gej exleed ooroosoo asuu chadaj baiwal muul chadaxgvi bj olon ym bitgii onxoldoj uramiin nam ungaagaad baigaach
Mongold tamirchin dasgaljuulagch nariin beltgel hiih uneheer myu. Dasgaljuulagch mash hatuu def juramtai bailgaj zuvhun dasgal beltgel hiih estoi geree ene ter hiih estoi shd. Manaih zugeer l amidralaa hoogood bgaamuu karier hoogood bgamu buu med tegeel olymod orchool huuhed gargasan bie muutai berteltei bsn ene ter geed buun shaltag tegeel neg arai gej dagah barildaan ene ter l goridoj suudag.
Nyalh bietei hugarhai hun oruuldag Olympicin horoo bas nuhur iinh ni buruu shdee yamar halamjgui amitad ve
Олимпийн эрхийг Монгол биш ОУОХ -с өгдөг гэдгийг манайхан ер нь мэддэг болов уу.
Тахир дутуу байснаа нууж явсан юм байна
Явахдаа нууж олимп-д орох юм. Нуулгүй бусдад боломж олгохгүй ..!!!
өвчин зовлон хэлэн хэлэн олимп явах ямар алба бна аа ер нь л өвчтэй бол битгий явуулж байгаач хожигдлоо гэхээр л ийм тийм өвчтэй байсан гэх пм даа ер нь хүүхэд гаргасан хүн хүндийг өргөнө гэж юу байхад дээ дахиж алт авна гэнэ үү тэр ч үгүй байхаа одоо биеэ бод
Mgl yagaad medal avdgui shaltgaan n ene dee durak hugarhai hultei uls tuluulj yavj bdag hariuthlag guigee gaih.ld bga yum baih da uhernuud hun shanar heregtei
olimpiin erhee awchaad, tuluwlultgvi turj bertej yaj bgan be dahiad olimp.d oroh nas bga yumuu yamarch hariutslaga tuluwlult bhgvig l haruulchihlaa amjilt gargah ih bolomj bololtsoo bsan bh l gj bodogdood bn
Хүүхэд гаргаад хамаг кальциа алдаад хэцүү шүү дээ. Эм хүн хүүхэд гаргаад эргэж хэвийн болоход дор хаяж 2 жил хэрэгтэй. Спортын карьераа ядаж гуч хүртлээ хөөгөөд дараа нь нөхөр, хүүхэд...!!!!
Хөөрхөн гэр бүл шүү
Hudulmuriin baatar tsoloor shagnamaar uym aa.Hyyhed teej 1 jil hyyheedee gargaad nyalah bietei 2 sartai hyynehetei eh hyn ingej zytegen bas hul ni hugarhai yneheer baharhamaar chine zorigton.Mongol ylsaa Olimpiin shagnalt bairand oryylna gedeg myndag myndag.Uyn hatan eej said avagai ve.Zandanshatariin hatan eej hachyyd ni yhej dald orvol taarna.
Олимпын цикл эхэлчихээд бхад хүүхэд гаргана, шилбээ хугална - үнэхээр хариуцлагагүй бна өө