Ирландын боксчин Эйден Уолш шөвгийн наймын тоглолтод Мавритан улсын боксчин Мервен Клейртэй учраа таарч, улмаар 4:1 онооны харьцаагаар илт давуу ялалт байгуулсан юм.
Шүүгч түүний ялалтыг зарлаж байх мөчид ринген дээр ялалтаа тэмдэглэж байхдаа шагайгаа булгалж, гэмтэл авчээ.
Тэр гэмтлээ илаар болгохгүй байсаар наймдугаар сарын 01-ний өдөр Их Британийн Пет Маккормактай учраа таарсан ч рингенд гарах боломжгүй байсан тул тулалдалгүй ялагджээ. Ингэснээр хүрэл медаль авах байсан боломжоо хэт баярласнаасаа болж алдлаа.
Түүний үйлдлийг Ирландын боксын холбооноос ихээхэн шүүмжлэлтэй хандаж, тамирчин хүн ялалт, ялагдлын сэтгэл хөдлөлөө барьж, тэмцээний эцсийн мөч хүртэл хаттай байх ёстой гэж мэдэгдээд байна.
Хэрэв гэмтээгүй байсан бол Эйден Уолш Британийн боксчинтой эн тэнцүү тулалдах бүрэн боломжтой байжээ.
Эх сурвалж: Yahoo Sports
Сэтгэгдэл ( 3 )
Манай чөлөөт бөхийн Мандахнарангийн Риогийн олимпод гаргасан үйлдэлтэй төстэй юм болжээ. Харамсмаар юм.
Хөөргөн хүн хөлөө гэднг үг яг зохих юм байна
харамсмаар