Индонези улс олимпын аваргадаа бэлэн мөнгө, таван үхэр, ресторан бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

“Токио-2020” олимпын наадмын бадминтоны эмэгтэй хосын төрөлд ялалт байгуулсан Индонезийн хоёр тамирчинд олон төрлийн бэлэг гардуулжээ. Тухайлбал тус улсын Засгийн газраас таван тэрбум рупиа буюу 350 мянган ам.доллар бэлнээр өгсөн бол төрсөн нутаг Сулавеси аймгийн засаг захиргаа таван үхэр, хоёр байшин, шарсан махны ресторан тус бүрд нь бэлэглэсэн байна.

Түүнээс гадна Сулавеси аймгийн жуулчдыг татдаг Вакатоби амралт зугаалгын бүсэд 2024 оны олимпын цикл хүртэл үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх бэлэглэсэн юм. Энэ удаагийн наадамд түрүүлсэн Индонезийн бадминтончид алтан медаль хүртэх магадлалтай гэгдэж байсан Хятадын бадминтончдыг санаанд оромгүй байдлаар хожиж шуугиан дэгдээсэн билээ.


Эх сурвалж: Insider

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.154) 2021 оны 08 сарын 05

Манайхан ч гэсэн ухэр егч болно ш дээ, ухэр егдег нь бол бехчуудэд бол буур яг тохирно кк

0  |  0
Top