Их Британийн усан сэлэлтийн тамирчин Хэктор Пардо 10 км зайн уралдааны үеэр нүдээ гэмтээжээ.
Түүний өрсөлдөгчдийн нэг санамсаргүй тохойгоор нүд рүү нь цохисны улмаас уралдааныг орхихоос өөр аргагүйд хүрсэн байна. Пардо аврагчийг дуудаж, уралдааныг орхижээ. Тэрбээр “Миний нүд. Зүгээр байна уу” гэж аврагчаас асуусан гэнэ. Нүднээс нь цус гарч, нүд нь бүлтрээд гараад ирсэн гэж бодсон гэжээ. Аврагчид тодорхой хариулт өгөөгүй тул тэрбээр уснаас гарсан байна. Юу ч харж чадахгүй байсан гэж Пардо ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )