ТОКИО 2020: Б.Мөнхзаяа улирлын шилдэг амжилтаа үзүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07

Токиогийн олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр (2021.08.07) 05:00 цагт Хоккайдо мужийн Саппоро хотод боллоо.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсаас Баярцогтын Мөнхзаяа хурд хүч, тэсвэр хатуужлаа сорилоо.

Гараанаас 88 тамирчин гарч, барианд 73 тамирчин оров. 15 тамирчин уралдааны замаас гарч, тэмцээнийг орхижээ.

Б.Мөнхзаяа 42.195 км замыг 2 цаг 37 минут 08 секундэд амжилттай туулж, 45 дугаар байрт орлоо.

Эхний тамирчнаас 9 мин 48 секундын алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлжээ.

Эмэгтэй марафоны дүн

1. Перес Жепчирчир (Кени) 2.27:20

2. Юригит Косгеи (Кени)       2.27:36

3. Молли Сейдел (АНУ)        2.27:46

...45. Б.Мөнхзаяа (Монгол) 2.37:08

Уралдааны үед Саппород 32 градус халуун, чийгшил 68 хувьтай байжээ.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.131.92) 2021 оны 08 сарын 07

bayr hurgei ulam ih amjilt husei

0  |  0
өлзийсайхан(103.212.118.11) 2021 оны 08 сарын 07

:Дүү минь чи бол ялагч

0  |  0
Top