Токиогийн олимпын наадамд оролцсон улс орнуудыг медалийн чансаагаар БНХАУ-ын баг тэргүүлж байна.
Хятад улс одоогийн байдлаар 38 алт, 19 мөнгө, 17 хүрэл, нийт 84 медальтай яваа бол АНУ 34 алт, 36 мөнгө, 32 хүрэл медальтай (нийт 102) хоёрдугаарт жагсаж байна.
Медалийн чансаагаараа гуравт Япон улс 24 алт, 12 мөнгө, 16 хүрэл медальтайгаар (нийт 52) жагслаа.
БНХАУ, АНУ, Япон улсын дараа медалийн чансаагаараа Их Британи (19 алт, 21 мөнгө, 21 хүрэл), Австрали (17 алт, 6 мөнгө, 21 хүрэл) медальтайгаар жагсаж байна.
Монгол Улс медалийн тоогоороо 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 44 дүгээр байрт, чансаагаараа Азербайжантай хамт 69-д жагсаж байна. Монгол Улс Токиогийн олимпоос нийт 4 медаль хүртээд байна.
Манай бөх Ц.Намуунцэцэг 20:00 цагаас хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Мария Стадниктай барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
haha