Гааль болон Цагдаагийн байгууллага хамтран энэ сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.
Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдсэн гэх ба шинжилгээгээр сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсон байдаг.
Улмаар дээрх хэрэгт нэр бүхий этгээдүүдийг хамаатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн. Гэвч хар тамхи хүлээн авсан этгээд нь эмч, эмнэлгийн ажилтан байсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм.
Энэ талаар өнөөдөр /2021.08.16/ албаныхан тайлбар өглөө. Хар тамхитай тэмцэх газрын, мэргэжилтэн М.Зоригтбаатар “Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэргийн талаар албаны бус эх сурвалжаас буруу ташаа мэдээлэл гарч байгаа учраас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгье. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 76 гэмт хэрэгт 146 хүнийг холбогдуулан шалгаж байна. Хар тамхитай тэмцэх газрын хураан авсан бодисын хэмжээ хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх хэргийн тухайд гэвэл холбогдогчтой холбоотой ташаа мэдээллүүд гарч байгаа. Энэ гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э-д өнөөдрийн байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа бөгөөд дээрх иргэн нь өмнө нь БНХАУ-д хар тамхины хэргээр 10 жилийн ял шийтгэгдэж, хорих ял эдлээд 2020 онд суллагдаад монголд ирээд дахин шалгагдаж байгаа юм” гэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.3-т заасны дагуу хар тамхи, сэтгэц нөлөөт бодис улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жилийн хорих ял оноох хуулийн заалттай. Тиймээс иргэд улсын хилээр орж, гарахдаа их хэмжээний мөнгө амалсан илгээмж, шуудан, ачаа тээш авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 6 )
Засаршгүй энэ этгнэдийг цаазаар авах хэрэгтэй. Монголын томчуудын хүүхдүүд хар тамхи их хэрэглэдэг болохоор тэд их сул хууль санаачилж баталсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хүүхэд хар тамхины хэргээр 10-аад жилийн өмнө хятадад баривчлагдахад хууль зүйн сайд нь хөөцөлдөж байгаад суллуулж монголд авчирч байсан, манайхан ийм л хүмүүс.
Харанга хар хэрээ хар тамхичин лхагва сүрэнг цаазлаач
Цаазаар аваач ээ. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээмээр бна.
Ene sugartsan dda tamhi tuluulj yum dugardag boltsim uu ydartsgaaj bgan bndaa
Shuudarsan gar yumaa
Zasarshgui zantgar tolgoi bn daa. Odoo 25 jilugchikh.