С.Булгантамир: Ногоочдын маргааныг ЦАГДААГААС ЗОХИЦУУЛЖ АЖИЛЛАСАН

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2021.08.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, зарим асуултад хариулт өглөө.

Хүнсний ногооны худалдаачдыг цагдаагийн байгууллагаас торгосон гэх мэдээллийн мөрөөр Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Булгантамир “Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний ногооны худалдаа явагдаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн 192 тоот тушаал гарсан. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөгдсөн 23 цэгт хүнсний ногооны худалдаа явагдаж байгаа. Сүүлийн үед цахим орчинд, цагдаагийн алба хаагчид ногоочдын худалдааг явуулахгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнд товч тайлбар хийе.

Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэр 1000-автомашины зогсоолд хүнсний ногооны худалдааны цэг байсан. Үүнд УБТЗ-аас зохих зөвшөөрөл өгөөгүйн улмаас УБТЗ-ын хамгаалалтын алба болон ногоочдын хооронд маргаан үүссэний дагуу цагдаагийн байгууллагаас очиж зохицуулалтын арга хэмжээ авч ажилласан.

Түүнчлэн Улаанбаатар хотын захиргаа болон дүүргийн захиргаанаас холбогдох хүмүүс очиж, одоогоор дээрх цэгт 110 ногоочин зөвшөөрөлтэйгөөр худалдаагаа үргэлжлүүлж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.127.136) 2021 оны 08 сарын 16

Tsagdaa nar zailaarai ta nar. Yun bolgon deer deerelhej daranguil bdag yu yum.

0  |  0
иргэн(66.181.168.131) 2021 оны 08 сарын 16

одоо зам дагуу ногоо овоолоод хүнд металын хортой болгоод худалдаж байгаа нөхдүүдийг нь торгоорой заваарсан хэвээрээ л байнах

0  |  0
Top