ОУОХ-ны ерөнхийлөгч асан Жак Рогге наймдугаар сарын 29-нд 79 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Түүний дурсгалд зориулан ОХУ-ын Сочи хот нэгэн төв гудамжаа Жак Роггегийн нэрээр нэрлэх болжээ. Сочи хотын дарга Алексей Копайгородский “Хотын зөвлөлийн хуралдаан дээр Жак Роггегийн нэрийг мөнхлөх шийдвэр гаргасан. Түүний ачаар бид Өвлийн олимпын наадмыг хүлээн авах эрх авсан билээ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Жак Рогге 2001-2013 онд ОУОХ-ны тэргүүнээр ажилласан. Сочи хот 2007 онд олимп зохион байгуулах эрх авч, 2014 онд Өвлийн олимпын наадмыг хүлээн авсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хамтын шийдвэр байдаг биз дээ.