"SUN MEDICAL center Ulaanbaatar" эмнэлгээс та бүхэнд дурангийн шинжилгээний талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Дурангийн шинжилгээ гэж юу вэ?
- Үзүүртээ бичлэг хийх боломж бүхий камертай урт гуурсан хоолойг бие дотор оруулан ходоод болог бүдүүн гэдэсний салстыг дотор талаас хэсэгт харж шалгадаг шинжилгээ юм.
Дурангийн шинжилгээ ямар төрөлтэй байдаг вэ?
- Ходоод болон бүдүүн гэдэсний дуран гэсэн үндсэн 2 төрлийн дуран байдаг ба ходоодны дурангийн шинжлгээгээр улаан хоолой, ходоод, дээд гэдэсний салтын бүтцийг харин бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр бүдүүн гэдэсийг бүхэлд нь мөн цутгалан салстын төгсгөлийн хэсгийн салстыг үнэлэн эмгэг бүтцийг илрүүлж болох хамгийн оновчтой шинжилгээ юм.
Ямар хүмүүс дурангийн шинжилгээнд орох хэрэгтэй вэ?
- Хоол боловсруулах замын ямар нэгэн зовиуртай бүх насны хүмүүс
- 40-өөс дээш насны хүмүүс ямар нэгэн зовиургүй байсан ч урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээнд хамрагдан, дурангийн эмч шинжилгээний хариунаас шалтгаалан цаашид хэдэн жил тутам дуран хийлгэх шаардлагатайг хэлж өгөх болно.
Дурангийн шинжилгээ хийлгэхэд ямар нэгэн зовиур байдаг уу? Өвдөлгүйгээг дуран хийлгэх боломж байдаг уу?
- Шинжилгээний өмнө хэсгийн залгиурын мэдээ алдуулалтыг зориулалтын бодисоор хийдэг ба тухайн хүний онцлогоос шалтгаан огиулах мэдрэмж төрж болно. Мөн хэрвээ үйлчлүүлэгч өөөрөө хүсвэл унтуулгатай дуранг сонгож болдог.
Дурангаа хэрхэн ариутгадаг вэ?
- Эрүүл мэндийн яамнаас гаргасан тушаалын стандарт удирдамжийн дагуу ариутгал халтваргүйтгэлийг хийж гүйцэтгэдэг ба дурангийн ариутгалд автомат угаалгын машин ашигладаг.
Яагаад ямар ч зовиургүй байсан ч дурангийн шинжилгээнд урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэх хэрэгтэй вэ?
- Монгол улс нь хоол замын өвчлөл болон нас баралтаараа дэлхийд дээгүүр байрыг эзэлдэг ба дурангийн шинжилгээ нь ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний өвчин болон хавдрыг эрт үед нь илрүүлэх хамгийн найдвартай, оновчтой цорын ганц оношилгоо юм.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА ШИНЖИЛГЭЭНД ИРЭХДЭЭ
Ходоод дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа бол
- Орой 19:00 цагаас хойш хоол идэхгүй байх
- Артерийн даралт бууруулах эм уух бол бага хэмжээний усаар даруулж уух
- Артерийн даралт бууруулах эмээс өөр төрлийн эм хэрэглдэг бол эмчид заавал мэдэгдэх
- Хиймэл шүдтэй бол хиймэл шүдээ авах
- Шаардлагатай бол цус шингэлэх эм хэрэглээгүй байх
Бүдүүн гэдэсны дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа бол
- Бүдүүн гэдэс цэвэрлэх туулгыг зааврын дагуу ууж гэдэсээ цэвэрлэх
- Шаардлагатай бол цус шингэлэх эм хэрэглээгүй байх
Унтуулгатай дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа бол
- Заавал асран хамгаалагчтай хамт ирэх
- Дурангийн шинжилгээний дараа машин жолоодохгүй байх
Манай эмнэлгийн Эрхэм зорилго: БИДНИИЙГ ЗОРИН ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.
Facebook page: Sun medicial center UB
Ажиллах цагийн хуваарь:
- 08:30-16:30 Даваа-Баасан
- 09:00-14:00 Бямба
Утас:7577 7800 , 8882 7500
Хаяг: ХУД 7-хороо, Яармаг
Email: info@sunhospital.maan
Сэтгэгдэл ( 0 )