SUN MEDICAL ЗӨВЛӨЖ БАЙНА | Хэт авиан шинжилгээ буюу эхо шинжилгээ гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Хэт авиан шинжилгээ буюу эхо шинжилгээ гэж юу вэ?

  •  Хэт авиан оношилгоо нь өндөр давтамжтай дууны долгион ашиглан хүний биеийн эрүүл ба эмгэг, эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаархи мэдээлэл авах шинжилгээний арга юм.
  • Хэт авиан шинжилгээ нь хүний биед хоргүй, зовуурь шаналгаагүй, өртөг хямд, оношилгооны үр дүн өндөртэй шинжилгээ юм.

 

Хэт авиан шинжилгээ ямар төрөлтэй байдаг вэ?

  • Хэвлийн хөндий буюу дотор эрхтний эхо
  • Зүрх
  • Бамбай
  • Хөх
  • Эмэгтэйчүүд
  • Төмсөг, түрүү булчирхай
  • Зөөлөн эд
  • Зулайн эхо                                                                                                               
  • Түнхний
  • Ургийн хэт авиан  гэх мэт оношилгооны олон төрлүүд  байдаг.

Хэрэв та хэт авиан шинжилгээ хийлгэхээр шийдсэн бол ямар бэлтгэл хангах вэ?

  • Өлөн үедээ үзүүлэх
  • Биеийн жингийн илүүдэлтэй болон гэдэс дүүрдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хий үүсгэх хоол унд  /сүү, цагаан идээ, өндөг, хийжүүлсэн ундаа/ -ыг хэрэглэхгүй байх.
  • Аарцгийн хөндийн эрхтэнүүдийг дүүрэн шээстэй давсгаар цонхолж  хардаг болохыг анхаарах хэрэгтэй.
  • Давсагт гуурстай үед давсаг харах шаардлагатай бол гуурсыг хавчиж давсагт шээс хуралдсаны дараа үзүүлэх
  • Түрүү булчирхай болон умай дайвар харуулах бол давсагт шээстэй байх
  • 3 сараас дээш хугацаатай жирэмсний үед давсагт шээстэй байх шаардлагагүй.

 

Манай эмнэлгийн Эрхэм зорилго: БИДНИЙГ ЗОРИН ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

Facebook page: Sun medicial center UB

Ажиллах цагийн хуваарь:

/08:30-16:30/ Даваа-Баасан

/09:00-14:00/ Бямба

Утас:7577 7800 , 8882 7500

Хаяг:ХУД 7-хороо, Яармаг

Email: info@sunhospital.maan

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top