Энэ сарын 24–27-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах “Medical Health and Technology Expo 2026” үзэсгэлэнд “Sun Medical Center UB” оролцоно.
Тус үзэсгэлэнгээр “Sun Medical Center UB” нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлүүдээ олон нийтэд танилцуулахын зэрэгцээ иргэдэд мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх, эмнэлгийн үйлчилгээг сурталчлан таниулах, шинэ үйлчлүүлэгчдэд хүрч ажиллах зорилготой.
Үзэсгэлэнгийн үеэр өдөр бүр өөр өөр чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгнө. Тодруулбал, үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэдэд дараах чиглэлээр үзлэг, зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллана.
Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлүүдийг өргөн хүрээнд танилцуулж, эрүүл мэндийн зөвлөгөө, цаг захиалга болон үйлчилгээний мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Sun Medical Center UB-ийн зүгээс иргэдийг “Medical Health and Technology Expo 2026” үзэсгэлэнд хүрэлцэн ирж, эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авахыг урьж байна.



Сэтгэгдэл ( 0 )