Сон мед эмнэлэг дээр Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгч нарт гемодиализ эмчилгээнд ороход шаардлагатай судасны хүрц бэлдэх мэс заслыг хийж байна.

Админ | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

-Бөөрний үйл ажиллагааг энгийнээр тайлбарлавал бөөр нь хос эрхтэн, цусанд эргэлдэж буй бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн буюу хортой бодисуудыг шүүгээд шээсээр ялгаруулах үндсэн гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, бөөрний усжилт, олон уйланхайт эмгэг, амьдралын буруу хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс болж бөөрний үйл ажиллагаа алдагддаг. Биеийг хоргүйжүүлж шүүх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болсон үед цусанд эргэлдэж буй хортой бодисууд нь хүнийг хүчтэй хордлогод оруулна. Үүнийг иргэд шээсэндээ хордоно ч гэж ярьдаг. Уг зарчмын хувьд иргэд зөв яриад байгаа юм. Дээрх эмгэгүүдийн улмаас бөөрний үйл ажиллагаа 30 хувиас /ТШХ 30мл/мин/ доош болоод ирэхээр бөөрний архаг дутагдал төгсгөлийн шатандаа орж байна гэж үзэж бөөр орлуулах эмчилгээнд орох шаардлагатай болдог.

Бөөр орлуулах эмчилгээ дэлхийд гурван төрөл байдаг бөгөөд энэ нь гемодиализын аппарат буюу бөөр орлуулах аппаратаар цусыг шүүх, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ байна. Гемодиализын аппаратыг 1945 онд зохион бүтээсэн. Энэ нь хүн төрөлхтний агуу ололт бөгөөд хүний эрхтний үйл ажиллагааг орлуулах аппарат зохион бүтээсэн байгаа юм. Манай улсад бөөрний архаг дутагдалд орсон хүмүүс гемодиализын аппаратанд дунджаар 7 хоногт 1-3 удаа ордог. Тухайн эмчлүүлэгч тогтмол аппаратандаа ороод явбал хэвийн хүмүүс шиг ажиллаа хийж, урт наслах бүрэн боломжтой. Харамсалтай нь иргэдийн дунд “Гемодиализын аппаратанд орох нь муу, аппаратанд орвол л биеийн байдал хурдан муудаж, амьдрах хугацаа багасч, эрт нас бардаг” гэсэн худал ташаа мэдээлэл их явдаг. Үүнээс үүдэн гемодиализын аппаратанд орохоос зугтаах, татгалзах хандлага нэлээдгүй гарч байна.  

-Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгч нарт олон төрлийн мэс засал, мэс ажилбарын тусламж үйлчилгээ шаардлагатай болдог. Үүнд судас залгах, энэ төрлийн мэс заслын дараах хүндрэлийг арилгах, эмчлэх, хиймэл судас суулгах, хос болон туннел гэсэн хоёр төрлийн гуурс суурилуулах, хэвлийн диализын гуурс суулгах, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг олон төрлийн тусламж үзүүлэх шаардлагатай байдаг.

Сон медикал центр Улаанбаатар нэгдсэн эмнэлэг дээр 2024 оноос хойш дээр хэлсэнчлэн судас бэлдэх мэс заслыг амжилттай хийсээр ирсэн байна. Энэ төрлийн мэс заслыг зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар хийдэг бөгөөд миний хувьд 2018 оноос хойш дагнан хийж, БНСУ-д мэргэжилээ дээшлүүлэн, одоо дэлхийн улс оронд хийгддэг стандарт жишгийн адилаар хийж байна. Мөн Монгол Улсын нийт 14 аймагт тус мэс заслыг дуудлагаар очиж хийсэн бөгөөд одоо ч шаардлагатай хүнд, тээвэрлэх боломжгүй өвчтөнүүдэд орон нутагт нь очиж мэс заслын тусламж үйлчилгээгээ үзүүлсээр байна.

Нийт МУ-ын 21 аймаг, 9 дүүргийн бөөрний, дотрын, эрчимт эмчилгээний гэх зэрэг бөөрний архаг дутагдал төгсгөлийн шатанд эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг хянадаг, эмчилдэг эмч нартай байнгын хамтын ажиллагаа, эргэх холбоотой ажиллаж байна. Ард иргэд аливаа өвчлөлийг эрт үед нь эмчлүүлж, эмнэлэгт хандаж байхыг уриалан хэлмээр байна.

 

Зүрх судасны мэс заслын Ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан  Д.Сэргэлэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.12) 30 минутын өмнө

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.12) 30 минутын өмнө

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top