Элэгний бүтэц
- Элэг бол хэвлийн баруун дээр оршдог цуллаг эрхтэн
Элэг хүний биед маш олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг
- Хүний биед гаднаас орж ирсэн болон болон бодисын солилцооны дүнд үүссэн хорт бодисыг хоргүйжүүлнэ
- Хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцоно
- Бие махбодийн зарим бодисыг хадгалах нөөц “сав”-ны үүргийг гүйцэтгэнэ
- Зарим витаминууд, эрдсийг нөөцөлж хадгална
- Цус төлжүүлэх үйл явцад оролцоно
- Өөх тосны солилцоод оролцоно
- Цөсийг ялгаруулна
Элэгний В вирус гэж юу вэ?
- Элэгний В вирус нь гадаад орчинд маш тэсвэртэй бөгөөд халдварлалт өндөртэй вирусын тоонд ордог. Өвдсөн тохиолдолд насан туршийн дархлаа тогтдог
- Гадаад орчинд В вирус нь долоо хоногийн хугацаанд хадгалагдаж чаддаг (Хатсан дусал цус, зүү, сахлын хутганы үзүүр дээр гэх мэт)
- Дэлхий дээр нийт 2 сая хүн өвдөж, 350 сая гаруй хүн В вирус тээгч болсон байдаг. Дэлхийн хүн амын 1/3 нь өвчлөл өндөртэй оронд амьдардаг
- Жил бүр 4 сая хурц халдварын тохиолдол бүртгэгддэг байсан бол сүүлийн 5-7 жилийн хугацаанд В вирусын вакцинжуулалт хийгдсэнээс хойш энэ тоо эрс буурсан
Элэгний В вирусын халдвар аваад өвдөхгүй байх боломжтой юу?
- Өмнө нь халдвар авч өвдөж байсан болон вакцин хийлгэж байсан хүмүүст халдвар авч өвдөхгүй байх магадлал 100% байж болно
- Халдвартай эхээс төрсөн нярайд зориулалтын өвөрмөц эсрэг биеийг тарьснаар халдвар дамжихаас 85-95% хамгаалдаг
- Халдвар авсан дархлаа сайн хүмүүсийн 80-90% нь эдгэдэг. Үлдсэн цөөн хувь нь архаг хэлбэрт шилждэг
- Ихэнхи тохиолдолд В вирусын халдвар авах үед өвчин хурцаар эхэлдэг. Харин дархлаа муу эсвэл хүүхэд, төрөх үед халдвар авсан нярайд халдвар удаан, архаг явцтай болдог
Анхааруулга: Элэгний С вирусын халдвар авч өвдөөд эмчилгээ хийгээд эдгэсэн ч дахин халдвар авч өвчин үүсэх бүрэн боломжтой буюу дархлаа В вирустай адил тогтдоггүй.
Элэгний В вирусын хүндрэл
- Элэгний хатууралд хүргэх магадлал 10-20% байдаг
- Элэгний хорт хавдарт хүргэх магадлал бага байдаг боловч дархлаа тогтолцоо муу болон согтууруулах ундааны хэрэглээ их, таргалалт болон бусад дэглэм алдагдсан хүмүүст хорт хавдарт шилжих магадлал 10% болтол нэмэгдэж болно.
Элэгний В вирусын халдварын үед илрэх шинж тэмдэг
- Ихэнхи тохиолдолд элэгний В, С вирусын халдвар авснаа мэдээгүй өнгөрдөг буюу шинж тэмдэггүй байдаг, улмаар архаг халдварт шилждэг
- Вирус хүний биед идэвхижсэн тохиолдолд шинж тэмдгүүд гарч ирдэг
- Элэг нь мэдрэлжүүлэлт багатай эрхтэн учир шинж тэмдэг бүдэг, бусад төрлийн эмгэгтэй андуурагдах магадлал их байдаг
- Ядрах, сульдах, ажлын ачаалал даах чадвар буурах
- Дотор муухай оргих, хоолны дуршил буурах
- Жин буурах
- Элэг орчим буюу хэвлийн баруун дээгүүр хөндүүрлэх, доргиж өвдөх
- Арьс, салст шарлах, өтгөн цайвар шаргал, шээс хар цай шиг өнгөтэй болох
- Гэдэс дүүрэх, цанхайх
- Үе мөчөөр өвдөх
Элэгний В вирусын оношлогоо
- Цусанд шинжилгээ өгч үзнэ
- Анхан шатны буюу түргэвчилсэн аргаар ихэвчлэн үздэг бол энэ арга нь хуурамч эерэг, хуурамч сөрөг гарах байдлууд нилээдгүй байдаг
- Иймд шаардлагатай тохиолдолд нарийн шинжилгээний аргуудыг ашиглах нь зүйтэй
Элэгний В вирусын эмчилгээ
- Зөв, зохистой хооллолт, эмчилгээний дэглэм
- Эмийн эмчилгээ
- Мэс заслын эмчилгээ, химийн эмчилгээ
- Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ
Манай эмнэлгийн Эрхэм зорилго: БИДНИИЙГ ЗОРИН ИРСЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ
Facebook page: Sun medicial center UB
Ажиллах цагийн хуваарь:
08:30-16:30 Даваа-Баасан
09:00-14:00 Бямба
Утас:7577 7800 , 8882 7500
Хаяг:ХУД 7-хороо, Яармаг
Email: info@sunhospital.maan
Сэтгэгдэл ( 0 )