
Sun Medical Center-ийн эмэгтэйчүүдийн эмч Х.Энхзаяа умайн хүзүүний хорт хавдар болон түнээс урьдчилан сэргийлэх боломжийн талаар дараах зөвлөмжийг өглөө.
Умайн хүзүүний хорт хавдар нь Монгол Улсад хорт хавдрын нас баралтын түвшингээр эхний тавд багтдаг бөгөөд эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын хоёрдугаарт ордог ноцтой өвчин юм. 2023 оны байдлаар манай улсад нийт 361 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, тэдгээрээс 156 нь нас барсан байна. Мөн Монгол Улс Ази тивдээ умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр өндөр үзүүлэлттэй орнуудын нэгт тооцогддог.
Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь хүний хөхөнцөр вирус (HPV) бөгөөд уг вирусийн зарим хэв шинжүүд, ялангуяа 16, 18-р хэв шинж нь хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сайн мэдээ гэвэл уг өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ зорилтын хүрээнд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
Эдгээр зорилтын хүрээнд Монгол Улсад 2025 оноос эхлэн хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг товлолт дархлаажуулалтад оруулсан. Мөн 30–60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутам умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулах бодлого хэрэгжиж байна.
Эсийн шинжилгээ өгөхдөө зарим зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:
Иймээс эмэгтэйчүүд та бүхэн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор эсийн шинжилгээг тогтмол өгч, умайн хүзүүний PCR шинжилгээ буюу хүний хөхөнцөр вирусийн 16, 18-р хэв шинжийг тодорхойлох шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Дээрх шинжилгээнүүдийг Улаанбаатар хот дахь Sun Medical Center эмнэлэгт хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )