Афганистаны хөлбөмбөгч охидод Португал улс орогнол олголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Афганистаны хөлбөмбөгийн залуучуудын шигшээ багийн охидод талибуудын дэглэмийн улмаас аюул тулгараад байсан билээ.

Охид хэдэн долоо хоногийн турш хувь заяаныхаа төлөө, спортын карьерынхаа төлөө айдас дунд амьдарсан. Тэд эх орноосоо явж чадах эсэхээ мэдэхгүй мэдээ хүлээж байсан юм.

Афганистаны Засгийн эрхэнд гарсан талибууд эмэгтэйчүүдэд спортоор хичээллэхийг хориглосон билээ.

Тэгвэл 26 хөлбөмбөгч охин болон тэдний гэр бүлийнхнийг суулгасан онгоц Португалын нийслэл Лиссабонд газарджээ.

Португалын эрх баригчид тэдэнд орогнол олгосны дараа Афганистаны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч Фархунда Мухтаж “Португалчууд хүч, тууштай байдлаа харуулж, эмэгтэйчүүдийг хамгаалсанд маш их баяртай байна. Одоо охид аюулгүй газар байна. Гэхдээ Афганистан тэдний зүрх сэтгэлд үүрд үлдэж, охид үргэлж эх орныхоо хувь заяаны төлөө сэтгэлдээ зовох болно” гэсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top