Самарт явсан иргэд машинтайгаа осолдож, хоёр хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт самарт явсан иргэд осолдож, хоёр хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, Төв аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Мөнгөнморьт суман дахь Зүүнбүрх голд иргэд автомашинтайгаа живсэн гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид оройн 21:00 цагийн орчимд ослын газарт очсон байна. Осолдсон автомашинд байсан иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба машинтайгаа гол руу орсон байжээ.

Машиныг жолоодож явсан иргэн голын эрэг дээр эсэн мэнд гараад байсан бол зорчиж явсан 52 настай эрэгтэй Э, 44 настай эрэгтэй Б нар нас барсан байна.  Алба хаагчид иргэдийн цогцсыг гаргаж, Мөнгөнморьт суман дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.76) 2021 оны 09 сарын 30

Манайхан энэ самрыг өөрсдөө олон аргаар ашиглаж болно шүү дээ хужаа нарт зарах гэж улайрч явсны гайгаар өөрсдийнхөө амь насыг гаргуунд нь хаяж байна цаана хүүхдүүд өнчрүүлж байна шүү дээ төр засаг нь энэндээ доривтой арга хэмжээ авдагүй л юм байхдаа

0  |  0
Туук(192.82.76.155) 2021 оны 09 сарын 29

Архи архи архи

0  |  0
Эх оронч(202.126.88.202) 2021 оны 09 сарын 29

Больж

0  |  0
зочин(185.209.177.138) 2021 оны 09 сарын 29

хэрэмнүүд анхааруулжээ

0  |  0
Top