Төв аймгийн нутаг дэвсгэрт "Доргонт гэх газар Туул голын усанд 5 хүн автомашинтай живсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага аравдугаар сарын 5-ны өдөр 20 цаг 56 минутад хүлээж авчээ.
Цагдаагийн байгууллага Prado маркын тээврийн хэрэгслээр 5 иргэн гол гатлах үйлдэл хийж байгаад автомашинтайгаа усанд живж, 3 иргэн голын уснаас гарч, Б (эр, 49 настай), О (эр, 53 настай) нар голын усанд урссан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар авсан ба эрэн хайх ажиллагааны явцад иргэн Б-ийн цогцсыг олжээ. Үргэлжлүүлэн О-г эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байна.
Иймд иргэд та бүхэн өөрсдийн болон хамт яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, гол, ус гатлахдаа зориулалтын гүүр, гармыг сонгож зорчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )