Шуудангаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хил нэвтрүүлэн тээвэрлэх гэж оролдсон хэрэг гаалийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан, илгээмж ашиглан Өмнөд Африкаас нэг кг орчим талст метамфетамин буюу мөсийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон байна. Тус бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөтэй бодисын конвенцын хавсралтад орсон, хүчтэй үйлчилгээтэй, хорт чанар өндөртэй бодист тооцогддог бөгөөд олон улсад хил гаалиар нэвтрүүлэх хориотой барааны жагсаалтад байдаг.

2019 оны байдлаар нийтдээ 15 удаагиийн тохиолдлоор  200 гаруй грамм хүчтэй үйлчилгээтэй синтетик бодисуудыг шуудан илгээмж болон гадаад улс руу зорчсон иргэд хууль бусаар Монгол Улсын хил рүү нэвтрүүлэх гэж оролдсон байдаг. 

Харин 2020 энэ оны эхний байдлаар есөн удаагийн үйлдлээр 11 холбогдогчтой хэргийг гаалийн байгууллага илрүүлж, нийтдээ 4.5 кг мансууруулах бодисыг хураан авсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top