Серби улсын Белград хотноо 10-р сарын 22-ноос 11-р сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулагдах "БЕЛГРАД-2021" Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хороонд Г.Бадрах уригдан ажиллахаар боллоо.
Г.Бадрах нь Олон Улсын Боксын Холбооны III одтой шүүгч байсан бөгөөд энэ оны 5-р сард Дубай хотноо Олон улсын боксын холбооноос (Aiba) зохион байгуулсан "International Technical Official" буюу Олон улсын техникийн төлөөлөгчийн шалгалтанд тэнцсэнээр Монгол улсаас Олон Улсын Боксын Холбоонд төлөөлөгчөөр ажиллах анхны хүн болсон юм.
Ганболдын Бадрахыг манай спорт сонирхогчид 2016 оны Риогийн олимпын наадмыг тайлбарлаж байснаар нь сайн мэддэг.
1996 оноос боксын спортоор хичээллэж, Монгол Улсын хошой аварга, "Спартакиад" наадмын аварга болж байсан тэрээр 2001-2005 онд Улсын шигшээ багийн тамирчин байхдаа 2005 онд ААШТ болон ДАШТ-д оролцож байсан юм. Гадаадын олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 2013 оноос шүүгчээр ажиллаж, 2014 онд Олон улсын боксын холбооны (AIBA) шүүгч болсон. Тив, дэлхийн олон тэмцээнийг рингэн дээр шүүж байгаа Монголын шүүгчдийн нэг.
Энэ жилийн хоёрдугаар сараас Монголын Боксын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргаар сонгогдон, ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл ( 10 )
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey
amjilt hysey