Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээн Сербид хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж, 51 кг, 80 кг-ын жингийн тулаанууд боллоо.
Манай улсаас 51 кг-ын жинд Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадетэй эхний тойрогт таарч, 1:4 ялагдлаа.
63.5 кг-ын жинд Б.Мишээлт Грекийн Vasileios Makrygiannis-ийг илт илүүрхэн, 5:0 ялсан байна. Тэрээр дараагийн тойрогт Тайваний Лай Чжуэнтэй тулалдана.
Лай бол 25 настай. 168 см өндөр. 2013 оноос шигшээ багтаа багтсан. Риогийн олимпын наадамд оролцож, эхний тойрогт ялагдсан. 2018 оны Азийн наадам, 2017, 2019 оны Азийн АШТ, Белград, Улаанбаатарын олон улсын тэмцээнд оролцож байлаа.
Сэтгэгдэл ( 0 )