Боксын ДАШТ: Г.Ган-Эрдэнэ ялж, Э.Баярсайхан хожигдлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Сербийн нийслэлд сонирхогчдын боксын ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
 


Өчигдөр 54 кг-ын жинд Э.Баярсайхан рингэнд гарсан. Тэрээр эхний тулаанаа Таиландын PATIPHAN Uthaida-тай хийж, 5:0 ялсан.
 


Дараагийн тойрогт Барбадосын Брэйди Жабалитай тулалдаж, 1:4 ялагдлаа. Брэйди ДАШТ-ий шөвгийн наймд 20 жилийн дараа шалгарсан Барбадосын анхны боксчин болж байгаа юм. Тулааны дараа тэрээр “Унгарын тамирчинг ялсан эхний тойргийн тоглолтоос огт өөр тактик барьж, ялалт байгууллаа. Тэр тулаанд би дайрч, дарамталж байсан бол энэ удаад би зай барьж, алсаас тоглолоо. Хөлөө ашиглаж, ухран, ойрын зайнд ороогүй. Зөв тактикаар яллаа. ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсандаа маш баяртай байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
 


48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын Тапа Рабинтай тулалдаж, 5:0 давамгайлсан.
 


Хоёрдугаар тойрогт тэрээр Германы Кристофер Гомантай өрсөлдөж, 5:0 яллаа. Одоо шөвгийн наймд Беларусын  Евгений Кармилчуктай тулалдана. Кармилчук 23 настай. 2017 оны Европын АШТ-ий хүрэл медальт. Тэрээр энэ тэмцээнд эхний тойрогт Шри Ланкийн тамирчинг хүнд цохилтоор, дараа нь Кенийн боксчныг 4:1 ялжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top