Сербид болж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-ий эхний өдөр 57 кг-ын жинд хүч үзсэн Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановт 0:5 ялагдсан билээ.
Тулааны дараа ОХУ-ын неКАРАтэ” Youtube сувгийн шинжээч манай тамирчныг ялах ёстой байсан гэж мэдэгдсэн бол өөр мэргэжилтнүүд ч шүүлтийн булхай оров уу гэж сэрдсэн юм.
Казахстаны талаас үүний эсрэг хариу болгож, хэд хэдэн мэдээ цацсан байна. Юуны өмнө тэд мэргэжлийн боксын IBA холбооны аварга асан казах боксчин Марат Мазимбаевтай уулзаж, тэр тулааны талаар асуужээ.
-Энэ тулааны талаар юу хэлэх вэ?
-Темиржанов гурван үе бүгдэд нь сайн тулалдсан. Хүчтэй өрсөлдөгч таарсан ч манай тамирчин ялсан.
-Гадаадын олон шинжээч, тоймч Монголын тамирчин илүү байлаа гэж дүгнэсэн байсан.
-Үгүй дээ. Темиржановын цэвэр ялалт. Ямар ч будлиан байхгүй.
Дараа нь Казахстаны спортын хэвлэлүүд Олон улсын сонирхогчдын боксын холбооны албан ёсны сайтад тус тулааны талаар бичсэн тоймоос танилцуулж, Серик Темиржанов маргаангүй ялсан гэдгийг нотлох гэж оролджээ.
AIBA-гийн тоймд “Казахстаны Серик Темиржанов өсвөр үеийн анхныхаа том тэмцээнд 2016 онд түрүүлж байсан. 2019 оны сүүлээс насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдсан. Павлодар хотын уугуул Серик Азийн аварга, хамгаалж тоглодог Х.Энх-Амарын эсрэг их зөв тактиктай тоглосон. Эхний үеийн дараагаас Серик тэргүүлж эхэлсэн. 29 настай монгол тамирчин хурдан шалмаг казах залууг гүйцэж чадаагүй. Дайчин чанар, сэтгэл зүй нь ч өсөн дэвжиж байгаа залуу Темиржановыг ялахад хангалтгүй байлаа” гэж бичсэн гэж танилцуулжээ.
Сэтгэгдэл ( 12 )
Манай боксчид ах дүү Энх-Амар, Энх-Амгалан үсэрч харайж илүү хөдөлгөөн харуулсаар байгаад л хожигдлоо. Оновчтой цохилт байхгүй савчаад л байх юм аа. Юуны чинь хамгаалалтын мастер, үнэндээ шүүлтийн буруу гэж байхгүй. Цаг дуусах гээд байхад чинь хоёр хөл дээрээ үсэрсээр олигтойхон оновчтой хүчтэйхэн цохилт хийхгүй байгаа юм чинь яаж оноо авахав. Золуу ст алдаа оноог нь шударгаар хэлж зөвлөхгүй бол цаашид яаж өсөхөв. Учир зүггүй үсэрч харайгаад л байвал болно гээд ойлгуулчихсан юм биш үү. Харамсалтай байлаа. Энэ өмөөрөөд магтаад бусдаас бурууг нь хайгаад байх биш үнэнийг нь хэлэх хэрэгтэй байх
Харсаар байтал илүү байлаа. Бид спортод хүртэл дээрэлхүүлж байна. Бид нөлөө бүхий зөв шударга орон болох ёстой. Удирдагчид минь одоо бодох цаг болсон шүү..Хийгээрэй ажлаа..
Tsohilt bolgonoor yalahguiee, zuvhun onovchtoi tsohiltiig toolno shdee. Box zodoon bish urlag sport ym
тэнцүү бойгоо авч чадахгүй байна гэдэг эмгэнэл л дээ. Бокс өндөр хөгжсөн өнөө үед дандаа нам унагана гэж байхгүй шүү дээ.
Үнэхээр шударга бус шүүлт болсон бол гомдол гаргах журам жамаар нь л явах хэрэгтэй. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг байхаа.\n
Vхсссн баас..юундаа зарналддаг юм.. Энхээ хуниулчихсан л байна ш дээ. Илт байна ш дээ. Хожигдсон ч эр хvн шиг яв л даа боксийнхон ер нь дандаа л араас нь хэл ам хийж шалчигнаж явах юм. Архи хэрvvлээ болиод ажлаа л хий л дээ
Хасаг хүн яах вэ тэд Монголчуудаас айдаг Эцэг өвгөдийг нь Манай дайчид байхгүй болгож байсан. Олон түмэн Энх-амарыг ялсныг харсан.Харин энэ боксын спортын шүүлт гэж хамгийн арчаагүй жинхэнэ авлига цэцэглүүлсэн новшийн үйлдэл новшийн дэлхийн холбоо ажлаа хийж чадахгүй ,хяналт тавьж чадахгүй бузар булхай дүүрсэн газар.
Хөх Монгол ялсан казак цохилт цөөн онохгүй байна ... илт шууд луйвардаж байна ш дээ ...
хасагууд муу худлаа тойрч гүйхээс цаашгүй байлаа.
gy l tullda shvvltend margah yum algoo. 3r vyd l ilvv blaa ternees bish 1-2brg l yalgdlla
Казак нь илүү л бна.унасан хүнд шалтаг.Нямбаатар боксын холбоог авч Цэндээг хөөсөн.ганц медаль авах залуугаа хөөчихөөд юугаа харахав дээ.БХолбоо өөдлөхгүй ээ.одоо дэлхийн .олимпоос найдлага харагдахгүй бна
Kk hudlaa ch gesen tegj yarina l daa.