Боксын ДАШТ: Өнөөдөр манай 3 боксчин тулаантай

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр манай гурван боксчин рингэнд гарна.

54 кг-ын жинд Э.Баярсайхан Таиландын PATIPHAN Uthaida-тай эхний тулаанаа хийнэ. Түүнийг ялахад Унгар, Барбадосын тамирчдын ялсантай таарна. Энэ хэсэгт Узбекистан, Японы боксчид байгаа.

60 кг-ын жинд О.Тулга эхний тойрогт Тринидад Тобагогийн Филипп Доннельтэй таарч, 5:0 илүүрхсэн. Өнөөдөр Финландын Арслан Хатаевтай тулалдана. Хатаев эхний тойрогт Израилын Бишара Саббарыг 4:1 ялсан юм. Финланд залуу 2019 оны ДАШТ-д шөвгийн наймд шалгарч байсан. Оросын чечень гаралтай боксчин. 23 настай. 2015 онд Европын залуучуудын АШТ-д мөнгөн медаль хүртсэн. Финландын 2019 оны аварга.

71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн. Өнөөдөр Таиландын Peerapat Yeasungnoen-тай өрсөлдөнө. Таиланд залуу эхний тойрогт Польшийн Доминик Кидаг 5:0 ялсан юм. О.Бямба-Эрдэнэ түүнийг ялахад Серби, Оросын тамирчдын ялсантай таарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top