Сербийн Белград хотноо өчигдөр (2021.10.24) сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ нээлтээ хийлээ.
Энэ удаагийн тэмцээн шагналын сан маш өндөр болсноороо онцлог.
ДАШТ-ий сугалаагаар манай тамирчид хэнтэй таарсныг танилцуулъя.
48 кг: Г.Ган-Эрдэнэ – Тапа Рабин (Балба). Түүнийг ялахад Германы Кристофер Гомантай тулалдана. Түүний хэсэгт Казахстан, Узбекистаны боксчид оржээ.
51 кг: Х.Энхмандах – Масуд Юсифзаде (Азербайжан).
54 кг: Э.Баярсайхан - PATIPHAN Uthaida (Тайланд).
57 кг: Х.Энх-Амар – Серик Темиржанов (Казахстан). Ялсан тохиолдолд Японы боксчинтой өрсөлдөнө.
60 кг: О.Тулга - PHILLIP Donnel (Тринидад Тобаго).
63.5 кг: Б.Мишээлт - Vasileios Makrygiannis (Грек).
67 кг: Б.Чинзориг – Карлос Тобар (Гватемал).
71 кг: О. Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн. Дараагийн тойрогт Польшийн Доминик Кида, Таиландын Peerapat Yeasungnoen нарын ялсантай тулалдах юм.
75 кг: Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ явсан ч сугалаанд орсонгүй. (Манай тамирчнаас Сербид очсоны дараа ковидын халдвар илэрсэн гэх мэдээлэл бий)
Сэтгэгдэл ( 1 )
60 , 63 ,67 гийн дараагийн тулалдах тамирчин зоонд нь байгаа улс орны мэдээллийг оруулж өгөөч