Өчигдөр Баянзүрх дүүрэгт байрлах нэр бүхий зочид буудлаас хар тамхи хэрэглэж мансуурсан бүлэг этгээдийг саатууллаа.
Тодруулбал, тус дүүргийн арвандөрөвдүгээр хороонд байрлах “EVA” зочид буудлын ... тоот өрөөнөөс 20-22 насны дөрвөн иргэнийг мансуурсан байдалтай байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулсан байна.
Хэргийн газраас таван ширхэг хэрэглэсэн тариур, гурван төрлийн эмийн бэлдмэл хураан авч шинжилгээнд хамруулжээ. Эдгээр иргэдээс биологийн дээж авч, шинжлэхэд Монгол Улсад жоргүйгээр худалдахыг хориглосон, мансууруулах, өвчин намдаах үйлчлэлтэй бодисыг тарьж хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene 1 har mashin unasan hulgaichuud bugd har tamhichin naimaachid baigaa