“Бээжин 2022” олимпын медалийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын зохион байгуулах хорооноос олимп эхлэхээс 100 хоногийн өмнө медалиа танилцууллаа.
 


"Тунсинь" /нэгдмэл санаа/ нэртэй тус медаль дээр Хятадын уламжлалт гүн ухааны тэнгэр, газар, хүний холбоог харуулсан таван тойрог дүрслэгдсэн.

Энэ нь мөн олимпын таван цагаригийг бэлэгдэж байгаа юм. Таван цагаригийг тойруулаад XXIV өвлийн олимпын наадмын албан ёсны нэрийг англиар бичиж, цасан ширхэг, үүл сийлжээ.
 


Ар талын төвд Бээжингийн олимпын эмблем, тойруулаад наадмын албан ёсны нэрийг хятадаар бичсэн байна.

Эмблемийг хүрээлсэн таван тойрогт одод дүрслэгдсэн байгаа нь хүн, байгалийн хэлхээ холбоог харуулахаас гадна тамирчид олимпод од адил гялалзахыг бэлгэдсэн утгатай.  
 


Өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд Бээжинд явагдана. Паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top