Хоккейн лигийн плей-оффыг MNB SPORTS шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан Монголын хоккейн лигийн 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний Плэй-оффын тоглолтууд энэ сарын 21-24-ний өдрүүдэд “Степпе арена”-д зохион байгуулагдана.

Хасагдах шатанд “Отгон од- Бласт” vs “Шарын гол”, “Хангаръд” vs “Багануур” багууд өрсөлдөнө. Түрүүлж 2 хожсон баг нь финалд шалгарах юм.

Тодруулбал, Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн тэмцээнд нийт 6 баг оролцоход Плэй оффын шатанд Эрдэнэтийн “Хангаръд” клуб хамгийн олон оноо цуглуулсан амжилтаараа 1-рт эрэмбэлэгдэж 4-р байраар шалгарсан “Багануур” багтай оноолт таарсан бол “Отгон од- Бласт” баг 3-н тойргийн дараах байдлаар цуглуулсан оноогоороо 2-рт эрэмбэлэгдэж, плэй оффын шатанд “Шарын гол” багтай учраа таарсан юм.

Монголын хоккейн лигийн эдгээр нөхөн тоглолтуудыг MNB SPORTS суваг шууд дамжуулан үзүүлнэ.

БТСУХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.68.208) 2021 оны 11 сарын 11

2021 он дуусаж байхад юу яасан 2019-2020 оны лиг яриад байна аа, бүтэн жилээр хоцроод яваа юм уу даа

0  |  0
Dr. louis(104.223.98.177) 2021 оны 11 сарын 11

Та бөөрөө зармаар байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. яаралтай бөөр хэрэгтэй байна манай эмнэлэг эсвэл whatsapp 60166647826\nИмэйл: dr.louisclinic@gmail.com\nWhatsApp: 60166647826\nҮнэ: $650,000usd

0  |  0
Top