Нийслэлийн прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн прокурорын газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хуулийн байгууллагууд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлэлцүүлгээр онцолсон юм.
Сэтгэгдэл ( 2 )
Монголчууд хушуурч дуурайж туйлширдаг тул бүгдээрээ короначин болоод дараа нь хар тамхичин болох байлгүй.
маш зөв хэлэлцүүлэг явжээ сүүлийн үед залууус маш их сонирхож бие биенээсээ сурж байгаад олж татах зэргээр хэрэгт холбогдож байгаа тул тамхины хор хөнөөлийн талаар хүмүүсийн ой тойнд ортол сурталчилгаа нэвтрүүлэг явмаар байна манайхан тамхины талаар ойлгоц муу байдаг тул олон солонгос киноны хорронд явуулмаар байна урьчдилан сэргийлэх х гэж үүнийг л хэлнэ түүнээс биш зүгээр яриад хэрэггүй урлаг спортын хар тамхи татасан хүмүүсийг нэг хэсэгтээ л тайзан дээр гаргаж болохгүй цар тахлын дараа хар тамхи хоёрт орж байна.