Э.Батбаяр: Гадаа тоглоод сурчихсан тамирчид маань биеэ барьсан

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

Өнөөдөр Монголын хоккейн лигийн плэй-оффын хагас шигшээ тоглолт “Степпе арена” ордонд эхэллээ. Плэй-оффын эхний тоглолтод Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг, Багануур ХК-ийн “Багануур багууд өрсөлдөж, Эрдэнэтийн баг 12:3 яллаа

Тоглолтын дараа Багануур багийн дасгалжуулагч Э.Батбаяр, багийн ахлагч И.Алтангэрэл нар хэвлэлийн хуралд оролцлоо.

Э.Батбаяр “Өнөөдөр 2019/2020 оны лигийн хагас шигшээ тоглолт боллоо. Манай тамирчдын хувьд бэлтгэл дутуу байсан. Битүү зааланд тоглож үзээгүй болохоор биеэ барьсан тоглолт болж өнгөрлөө. Эсрэг баг маань сайн байлаа. Бид энэ ордонд дөрвөн өдөр бэлтгэл хийсэн. Гадаа тоглоод сурчихсан тамирчид битүү ордонд, үзэгчдийн өмнө тоглоход биеэ барьсан тал бий. Өнөөдөр манай тамирчид долоон удаа торгуулийн суудалд суулаа. Хувь хүний өөрсдийн алдаанаас болж, торгууль авч байна. Энэ нь багийн тоглолтод эсрэгээр нөлөөлсөн. Багийнхантайгаа сая энэ талаар ярилцсан. Дандаа дутуу хүнтэй тоглоод байлаа. Энэ дээр анхаарч ажиллана”

И.Алтангэрэл “Тоглолтын агуулгын хувьд шалтаг тоочоод хэрэггүй гэж бодож байна. Бүх баг л бэлтгэлгүй байгаа. Эсрэг баг маань сайн залуу бүрэлдхүүнтэй байлаа, цусаа сайн сэлбэж. Манай багийн хувьд дундаж нас 30-аас дээш гарсан байгаа. Эрдэнэтийн баг их хурдтай байна. Сэлгээ хийх боломж өгсөнгүй. Манай баг алдаа их гаргалаа. Түүнээс эсрэг баг учиргүй манайхыг илүүрхээд байсан юм үгүй гэж дүгнэж байгаа. Бид өөрсдөө алдаа гаргаад, тэд түүнийг маш сайн ашиглалаа. Юм нэгээр дуусахгүй. Маргааш хариу тоглолт байгаа. Өнөөдөр сайхан амраад маргааш хожно гэсэн итгэлтэй байна”   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(66.181.178.97) 2021 оны 11 сарын 21

goyo bayna , ulam sayjirna daa , yag l khl , nhl kharj baygaa yum shig baylaaa

0  |  0
Top