Японы “Ард түмний гавьяат” цол хүртсэн тамирчид

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Японы Засгийн газраас АНУ-ын мэргэжлийн бейсболын Major League Baseball (MLB) лигийн энэ улирлын Шилдэг тоглогч, “Los Angeles Angels багийн тоглогч Отани Шёохэйд "Ард түмний гавьяат" цол олгохоор шийдсэн ч Отани өөрөө татгалзсан талаар бид мэдээлсэн.

Отани энэ нэр хүндтэй шагналыг хүртэхэд эрт байна гэж тайлбарласан юм. 2001 онд мөн АНУ-ын лигийн Шилдэг тоглогч болсон Ичиро Гавьяат цолоос тагалзсан. 2019 онд зодог тайлахад нь дахин өгөх гэсэн боловч аваагүй билээ.

Японы “Ард түмний гавьяат” цол хүртсэн тамирчид

1977 он: Садахарү Оо бейсбол (Хоомран цохилт 756. Тэр үедээ дэлхийн тэргүүн амжилт болж байв)
 


1984 он: Ясүхиро Ямашита жүдо (Жүдо бөхийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн)
 


1987 он: Сачио Кинүгаса бейсбол (17 жилийн турш 2215 тоглолт дараалан талбайд гарсан. Тэр үеийн дэлхийн дээд амжилт байлаа)
 


1989 он: Чиёонофүжи сүмо (Үндэсний сүмо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн)
 


2000 он: Наоко Такахаши марафон гүйлт (Сиднейн олимпийн наадамд түрүүлж, ард олонд эрч хүч хайрласан хэмээн олгосон)
 



2011 он: Японы эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг (Газар хөдлөлт болж, Япон орныг хямрал дайрсан хүнд хэцүү жилд дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, ард түмэндээ итгэл хайрласан)
 


2012 он: Саори Ёшида чөлөөт бөх (Олимп, дэлхийн аваргын 13 тэмцээнд дараалан түрүүлсэн)
 


2013 он: Тайхо сүмо (Шёова үеийн их аварга тэрбээр олон жилийн турш ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, хүсэл мөрөөдөл хайрласан)

2013 он: Шигэо Нагашима бейсбол (Бейсболыг үндэсний спорт болтлоо хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан)
 


2013 он: Хидэки Мацүй бейсбол (Америкийн мэргэжлийн лигийн плей-оффын тоглолтын шилдэг тоглогч болсон анхны япон тамирчин)
 


2016 он: Каори Ичо чөлөөт бөх (Олимпын 4 удаагийн аварга)  
 


2018 он: Ёшихарү Хабү шёоги (1992—2016 онд шёоги тоглоомын ертөнцийг эзэгнэсэн)  
 


2018 он: Ияма Юта  го даам (2016 онд Японы го даамын долоон цолыг бүгдийг нь авсан түүхэнд анхны тоглогч болсон)
 


2018 он: Ханюү Юзүрү уран гулгалт (Пёнчаны олимпод түрүүлж, эрэгтэй ганцаарчилсан төрөлд 66 жилийн дараа олимпын наадамд дараалан түрүүлсэн тамирчин болсон)
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top