Өнөөдөр Монголын хоккейн лигийн медалийн төлөө тоглолтууд “Степпе арена” мөсөн ордонд явагдаж байна.
Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж, Бласт баг 7:6 ялалт байгууллаа.
Тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд “Отгон од – Бласт” багийн дасгалжуулагч Д.Амарбат “Бүрэлдэхүүний хувьд манай баг их нимгэрлээ. Багийн шилдэг довтлогч Насанболд хавиргандаа хүнд гэмтэж, өнөөдөр тоглосонгүй. Гэхдээ бусад гишүүд маань хожно гэсэн хүсэл эрмэлзэлтэй тоглолоо. Бэлтгэл дээр хийсэн, ярьсан бүх зүйлээ талбай дээр хэрэгжүүлж чадсан. Нэгдүгээр үед 2:4 ялагдаж яваад хоёрдугаар үед барьлаа. Сүүлийн үед оноог тэнцүүлж, эцсийн мөчид манай ахлагч ОУХМ Г.Тамир туршлагаа харуулж, хожлын гоол хийж чадлаа. Хамгаалалтаас хурдан довтолгоонд шилжинэ гэж тооцоолсон. Хэд хэдэн удаа амжилттай боллоо”
Г.Тамир “Цаг дуусч байхад хожлын гоол хийсэндээ баяртай байна. Тэр үед би боломжтой цаг мөчийг хүлээсэн. Хамаагүй яарах хэрэггүй гэж бодож байсан. Хоёр баг тэнцүүхэн тоглосон. Энэ сайхан ордонд гэрбүл үр хүүхэд, ажлын хамт олон, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ялсандаа баяртай байна.
Сэтгэгдэл ( 0 )