Сурагчид XII сарын 18-наас II сарын 3 хүртэл амарна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв.

Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх аж. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд сурагчдын амралтын асуудлаар мэдээлэл өгсөн. Засгийн газрын зүгээс салбар яаманд дахин эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өглөө. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 3 хүртэл амраах. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн цахим хувилбарт шилжүүлэх чиглэл барьж байна. Гэхдээ сурагчдыг хэрхэн амраах талаар эцсийн шийдвэр гараагүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг мөн хугацаанд цахимаар хичээллүүлэх талаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 10-наас Цагаан сар дуустал цахимаар хичээллүүлэх тухай ярилцлаа.  

Их, дээд сургуулийн хувьд арванхоёрдугаар сарын 6-наас нэгдүгээр сарын 10 хүртэл шалгалт цахимаар явагдана.

Танхимаар өгөх шалгалтыг хоёрдугаар сарын 1-нээс хойш өгүүлэхээр ярилцлаа. Иймд арванхоёрдугаар сарын 10 хүртэл гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ. 

* * *

Сануулахад, өмнө нь сурагчдын I улирлын амралтыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 6 долоо хоног амрааан, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан юм.

БШУЯ-наас хичээлийн шинэ жилийн эхэнд танилцуулж байсан АМРАЛТЫН ХУВААРИЙГ эргэн сануулъя.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ээр хичээлийн жилийг гурван улиралтай болгосон. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. 

Хичээл, амралтын хуваарь:


I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал
 

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал
 

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
     
  • Амрах: 

      I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-нд эхэлнэ.

      IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-нд эхэлнэ.

     VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-нд эхэлнэ.

 Хуваалцах  Жиргэх

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард иргэд(59.153.115.173) 2021 оны 12 сарын 04

зөв зөв өвчин их бхад амраасан нь зөв ш дээ харин 5-11 намны хүүхдүүдээ яаралтай вакцинжуулмаар бна.Гадаад улс оронд ийм насны хүүхдүүдээ аль эрт вакцинжуулцан манхй улс л гэж ямар сул дорой юм өэ эрүүл мэндийн яамныхан мөнгө тдэхээс өөр ямар ажил хийдэг юм бэ амны хаалтны бизнес л хийдэг юм бна лээ

2  |  0
onon(192.82.67.149) 2021 оны 12 сарын 04

tsetserlegiig tsahimaar oruulahaar etseg ehchvvd ni ajilaa yaj hiihiin be

2  |  1
Top