Энэ сарын 9-12-нд Японы Осакад болох ёстой байсан уран гулгалтын Гран При цувралын финалын тэмцээн омикрон хувилбарын улмаас цуцлагдлаа.
Японд тус халдварын анхны тохиолдол бүртгэгдэсний дараа тус улсын Уран гулгалтын холбооноос тэмцээнээ зохион байгуулна, омикрон илрээгүй орны тамирчдыг хүлээн авна гэж мэдэгдэж байсан юм. Гэвч хоёр дахь тохиолдол гарсны дараа Засгийн газраас хилээ хааж, япон иргэдээ ч хүлээн авахгүй шийдвэр гаргасны дараа цуцлахаас өөр аргагүй болжээ.
Өнгөрсөн жилийн Гран При цувралын финал Бээжинд болох ёстой байсан ч цар тахлын улмаас явагдаагүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )