Францын жүдо бөхийн шигшээ багийн гишүүн асан дасгалжуулагч Ален Шмитт Ням гарагт шилжих шөнө Бобиньи хотын Цагдаагийн газарт гэрбүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдсан талаар бид мэдээлсэн.
Түүнийг Токио олимпын аварга Марго Пиног зодож гэмтээсэн хэрэгт буруутгаж байна. Цагдаагийн газрын мэдээлснээр Шмитт согтуу байсан бөгөөд Пиногийн нүүрэнд маш олон удаа цохиж, хүнд гэмтэл учруулсан байна.
38 настай Шмитт 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт. Зодог тайлаад Etoile Sportive du Blanc-Mesnil багт ажиллаж, Токио олимпын холимог багийн тэмцээний аварга Марго Пино, Мадлен Малонга нарыг дасгалжуулж байжээ. Энэ хэрэг гарахаас өмнөхөн Израилын эмэгтэй жүдо шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах гэрээ байгуулаад байсан юм. Хэрэг үйлдэхээсээ хэдэн цагийн дараа Израиль нисэх гэж байсан гэнэ. Гэвч Израилын жүдо бөхийн холбооноос түүнтэй хийсэн гэрээгээ цуцалснаа албан ёсоор мэдээллээ.
Өчигдөр буюу Пүрэв гарагт талууд хэвлэлийн бага хурал хийлгэж, тайлбар хийсэн. Марго Пино олон нийтийн сүлжээнд зургаа оруулж, “Би үхэх байх гэж бодсон. Арай ядан зугатаад хөршийндөө нуугдсан. Хамар хугарч, хэд хэдэн гэмтэл авснаас ажлын чадвараа 10 хоног алдсан. Харин шүүх түүнийг сулласан байна” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 3 )
Одхүү Түвшинбаяр 2буруугүй юм байна угаасаа л жүдогийн муу үзэгдэл н юм байна муухай авир гаргадаг юм байна ёс суртахууны өндөр бэлтгэлтэй тэг ёгоогоо дардаг юм байна
Dasgaljuulagchtai yawaldaa shaagad ene urlag sportiin sdagud gj neg sadar atsnuud bhim
Өөр ярьж бичих олигтой юм олддоггүй л юм байх даа, өрөвдмөөр юмаар гол зогоох юм