Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV хуралдаан энэ сарын 6-ны өдөр цахимаар боллоо.
Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зуржээ.
Хуралдаанд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн оролцож, үг хэлэхдээ ирэх онд "Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс-2022" бизнес форумыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргасан нь хамтын ажиллагааны протоколд тусгагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )